Монгол Улсад коронавирусийн тархалт төдийлөн сайн буурахгүй, өдөрт нас барах хүний тоо өссөөр байгаа юм. Нас барсан иргэдийн дийлэнх нь коронавирусийн эрсэг вакциндаа хамрагдаагүйгээс илүү хүндэрч, амь насанд аюултай байдалд хүрч байгаа аж. Тухайлбал, бямба гаригт нас барсан 12 хүний арав нь вакциндаа хамрагдаагүй байжээ. Иймд вакцин хийлгээгүй иргэд яаралтай вакциндаа хамрагдаж, үүсч болох хүндрэлээс өөрийгөө сэргийлэхийг албан хүмүүс анхааруулж байна.
Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр “Вакцингүй, өндөр настай, зүрх судасны өвчтэй, чихрийн шижин, илүүдэл жинтэй бол эрсдэл өндөр байна. Иймээс Вакциндаа хамрагдаж амжаагүй байгаа бол ПФайзер, АстраЗенека, Синофарм вакцинаа хурдан хийлгэхийг зөвлөж байна. Дүүрэг, орон нутагт хийгдэж байна. Эргэлзэх хэрэггүй. Ойролцоогоор нийт хүн амын 75 хувь нь вакцинд хамрагдаж эсвэл халдвар авсны дараа л дархлаа тогтож сүргийн дархлаа үүснэ. Ингэснээр вакцин хийлгэх боломжгүй, вакцин хийгээд ч дархлаа тогтохгүй хүн амаа халдвараас сэргийлэх боломжтой. Энэ нь та жирэмсэн бүсгүйчүүд, хүүхдүүд, бусад эрсдэлт бүлгийн хүн амаа халдвараас сэргийлж чадах ганц зам юм” гэжээ.