Олимпын наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д хүрэл медалийн болзол хангасан МУГТ М.Уранцэцэг Токиод ажиллаж буй хэвлэлийн багийнханд ярилцлага өгч, сэтгэгдлээ хуваалцжээ.
Аав ээждээ, хамаатан садан, Хүч спорт хороо, тусалж дэмждэг бүх хүмүүстээ талархлаа илэрхийлмээр байна. Энэ медалийг авахын төлөө 16 жил хичээллэсэн. Маш их баяртай байна, Баярлалаа” хэмээв.
Энэ жил 31 нас хүрсэн гавьяат тамирчин М.Уранцэцэг ДАШТ-ний алт, мөнгө, хүрэл медальтай билээ.