Махны ил задгай худалдааг бүрэн зогсооно гэж ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ мэдэгдэв. Тэрээр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхантай өнөөдөр уулзжээ.
Тэд махны бөөний худалдааны төвлөрлийг сааруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг хангах үүднээс Улаанбаатар хотын дөрвөн талд махны бөөний худалдаа хийх талаар хэлэлцсэн байна.
Цаашид хүн амын хэрэгцээнд зориулсан хүнсний махыг зөвхөн үйлдвэрийн аргаар төхөөрөх ажлыг ойрын хугацаанд шийдвэрлэх болжээ. Нийслэлд “Хүчит шонхор”, “Бөмбөгөр”, “Бөмбөгөр Алтжин”, “Барс”, “Баянзүрх”, “Хархорин”, “Саруул”, “Амгалан”, “Их наяд” захуудад махыг ил худалдаалж байна.