Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -81 кг жинд Сайед Моллай мөнгөн медаль авснаар Монгол Улс Токиогийн олимп дахь медалийн чансаагаар 33-р байр руу дэвшлээ.
Хоёр хүрэл медальтай байсан Монголын шигшээ баг өмнө 47-р байранд жагсаж байсан. Ийнхүү 1 мөнгө, 2 хүрэл медальтай болсноор Өмнөд Африк, Гүрж улсуудын араас 33-р байранд жагсаж эхэллээ.
Сайед Моллайд иргэншил олгосон Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга Токиогийн олимпын медалийг гардууллаа.