Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдлын мэдээг 2021.07.28-ны 11.00 цагийн байдлаар танилцууллаа.
Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 1243 хүнээс коронавирус илэрсэн байна. Бүртгэгдсэн тохиолдлын 511 нь Улаанбаатарт, 732 нь хөдөө, орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр Монгол Улсын батлагдсан тохиолдлын тоо 160344 боллоо.
Хоногт 2100 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагт 41-80 насны ДОЛООН хүн коронавирусийн халдвараар эндэж, нийт нас баралт 796 боллоо. Тус иргэд архаг, хууч өвчтэй байсан байна. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Эмнэлэгт 10477 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд үүнээс 1748 нь хүүхэд, 424 нь жирэмсэн эх байна. Гэрийн хяналтад 10835 хүн өрхийн эмчийн хяналтад эмчилгээ үйлчилгээ авч байгаа гэж ЭМЯ-наас мэдээллээ.