Цагдаа нар хоёр иргэнийг зодож, хэд хэдэн удаа нүүр рүү нь цохиж байгаа бичлэг сошиалд цацагдлаа. Цагдаа нар буруутай үйл ажиллагаа хийсэн иргэнд асуудлыг учирлаж ойлгуулах, гаргасан үйлдэлтэй нь холбогдуулан саатуулах эрхтэй. Гэхдээ зодож, биед нь гар хүрч, бие махбод болон сэтгэл санаанд ноцтой хохирол учруулах нь өөрөө эрүүгийн гэмт хэрэгт тооцогдоно.
Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор Ерөнхий сайд Хууль зүй дотоод хэргийн сайдад үүрэг өгсөн байна. Тодруулбал, Цагдаагийн алба хаагчид иргэдийг зодож танхайрсан асуудлыг яаралтай шалгаж, хуулийн хариуцлага тооцуулах үүргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт өглөө.