Эрээнд саатсан ачаа барааг энэ сард Улаанбаатар руу татаж авна гэж Засгийн газраас мэдэгдээд буй. Тэгвэл Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос Тяньжин боомтоор дамжин Монгол Улс руу ирдэг импортын чингэлэг тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хүндрэл, бэрхшээл тулгарсан хэвээрээ байгааг мэдэгдэж байна.
Тус холбооноос гаргасан мэдэгдэлд, Тайланд, Сингапур, Вьетнам, Тайвань, Малайз дахь агентуудаас COSCO далайн тээвэрлэгч компанийн шийдвэрийн дагуу Тяньжин дахь чингэлэг бөөгнөрлийн улмаас Улаанбаатар хүртэлх тээвэрлэлтийг тодорхойгүй хугацаагаар зогсоох болсноо зуучуудад мэдэгдэж эхлээд байна гэжээ.