ЭМЯ-аас Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдлын мэдээг 2021.08.05-ны 11.00 цагийн байдлаар танилцууллаа.
Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 1246 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн байна. Бүртгэгдсэн тохиолдлын 475 нь Улаанбаатарт, 771 нь хөдөө, орон нутагт бүртгэгджээ.
Хоногт 1804 хүн эдгэрч, хэвийн ажил амьдралдаа шилжсэн аж. Сүүлийн 24 цагт 80-аас дээш насны таван хүн коронавирусийн халдвараар эндэж, нийт нас баралт 836 боллоо. Тус иргэд архаг, хууч өвчтэй байсан байна. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Эмнэлэгт 8810 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд үүнээс 5064 нь хөнгөн, 2588 нь хүндэвтэр, 969 хүнд, 189 хүн маш хүнд байна. Гэрийн хяналтад 8978 хүн өрхийн эмчийн хяналтад эмчилгээ үйлчилгээ авч байгаа аж.
Одоогийн байдлаар эмнэлэгт 1560 хүүхэд, 291 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байна. Нийт хүн амын 61.3 хувь буюу 1.9 сая хүн вакцины хоёрдугаар тундаа хамрагдсан гэж ЭМЯ-наас мэдээллээ.