ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөрөөс Баян-Өлгийн тархалт юунаас үүдэж байгааг тодрууллаа.
– Орон нутагт тархалт нэмэгдэж байгаа нь амралт зугаалгын хөл хөдөлгөөнийг дагаж өссөн үү?
– Аялал зугаалга бол бүх аймагт нөлөөлсөн. Гэхдээ тухайн орон нутгийн онцлог нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл, Баян-Өлгийд хурим найр маш их зохион байгуулсан байсан. Энэ мэт тухайн орон нутгийн өвөрмөц үйл ажиллагаатай холбоотойгоор тархалт өсөх хандлагатай байгаа.
Тус аймагт энэ сарын 4-нд 323, 5-нд 208, 6-нд 161 тохиолдол бүртгэгдсэн билээ.