ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан дараах мэдээллийг өглөө.
Тэрээр “Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн ч шинж тэмдэг цаанадаж нэг жилийн хугацаанд үргэлжлэх тохиолдол байна. Үүнд ядарч сульдах, толгой эргэх, дотор муухайрах гэх мэт шинж тэмдгүүд багтана. Халдварыг танихгүй хүнээс илүүтэй дийлэнхдээ ойрын хүнээс буюу хамтран ажиллагч, гэр бүл, найз нөхдөөсөө авдаг. Тиймээс элдэв найр наадам, цугларалтад очихоос татгалзах хэрэгтэй” гэлээ.