ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр хөдөө орон нутагт 400 гаруй найр наадам болсон талаар мэдээллээ.
Тэрээр “Өнгөрсөн саруудад хөдөө орон нутагт 400 гаруй найр наадам болсон гэсэн тооцоо судалгаа байна. Үүнээс үүдэж хөдөө орон нутагт тохиолдол нэмэгдэж байна.
Дотоодын аялагчдыг ихээр хүлээж авсан аймагт халдвар бүртгэгдэх нь их байна.
Хүүхдийн үсний найр, хурим, шагналын найр зэргийг хийх, олон хүн цуглуулах эсэх нь тухайн иргэдийн цэвэр ухамсрын асуудал.
Тиймээс эрсдэлээ тооцоолон халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг зөвлөж байна” гэлээ.