ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр цахим хуудаснаа “Дельтагийн давалгаа гэхээсээ илүү найр наадмын давалгаа эхэлсэн шүү. Орон нутгуудад анхаарал сэрэмжтэй байгаарай. Дельта бол ямар ч вакцинтай байсан өршөөхгүй юм байна” гэжээ.
Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1,875 тохиолдол бүртгэгдсэний 1,275 нь орон нутагт бүртгэгджээ.
Улсын хэмжээнд 21 аймагт бүгдэд нь шинэ тохиолдол бүртгэгдсэнээс Баян-Өлгий, Ховд аймагт хамгийн олон буюу 170-185 тохиолдол батлагдсан байна. Эдгээр аймагт нийт эерэг эзлэх хувийн 50-аас дээш хувьд Дельта хувилбар илэрч байгааг өчигдөр ЭМЯ-наас мэдээлсэн. Тодруулбал,
Дельта хувилбарын нийт эерэг тохиолдолд эзлэх хувь
- Баян-Өлгий аймаг 80 хувь
- Завхан аймагт 70 хувь
- Ховд аймагт 55 хувь
- Говьсүмбэр аймагт 43 хувь
- Хэнтий аймагт 35 хувь
- Өвөрхангай аймагт 10 хувьтай байгааг танилцуулсан.
Түүнчлэн Хөвсгөл, Сэлэнгэ аймагт 123-141 тохиолдол батлагджээ.
Харин сүүлийн хоногт хамгийн бага буюу найман шинэ тохиолдол Хэнтий аймагт бүртгэгдсэн байна.
Нийт бүртгэгдсэн халдварын тоогоор эрэмбэлж харвал,
- Дархан-Уул 6,673,
- Орхон 5,932,
- Баян-Өлгий 5,776 халдварын тохиолдол батлагдсанаар тэргүүлж байна.