Хөдөлгөөний дундаж нэмэгдэж буй аймгуудад халдварын тохиолдол нэмэгдэх хандлагатай байна.
Хэрэв ямар нэг арга хэмжээ авахгүй бол Нийслэлд дараагийн 14 хоногт өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 600-аас дээш гарах магадлалтай.
Одоогоор 12-17 насны 250 мянга гаруй хүүхэд вакцинд хамрагдаад байна. Нийт вакцинд хамруулах хүүхдийн тоо 290 мянга.
Улаанбурхан, томуугийн вакцины хийдэгтэй адилхан. Аюулгүй байдал талаасаа ноцтой урвал хүндрэл байж болох ч олон хүнд биш.
12-оос доош насны хүүхдэд зарим улс орон вакцин хийгээд эхэлсэн. Манай улс одоогоор судалгаа хийж байна.
Астра Зенека вакцины гурав дахь тунг хийхэд дельта хувилбараас сайн хамгаалж байна.
20-35 насны иргэд хөдөлгөөнд хамгийн их оролцож байгаа боловч вакцинд хамгийн идэвхгүй хамрагдаж байна. Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд мөн энэ насны бүлэгт байна.
Нийт халдварын тохиолдлын 73 хувь нь гэр бүлээс хамааралтай байна.
Сургууль эхэлснээр өвчин дэгдэх гээд байгаа юм шиг ойлголтыг өгөхгүй байхыг хүсье. Эцэг эхчүүд өөрсдөө хүүхдэдээ халдвар өгчхөөд сургуульд явуулчих вий гэдэгт анхаарах хэрэгтэй.
Их дээд сургуулийн хичээл эхлэхтэй холбоотой хариу арга хэмжээний журмыг гаргаж танилцуулна.