Ерөнхийлөгч асан Х.Баттулга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон тооны бус зөвлөхөөр ажиллахаар болжээ.
Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр томилохоор болжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг асуудлыг МАН-ын удирдлагын түвшинд удаан хэлэлцсэн байна.
Ингээд маргааш орон тооны бус зөвлөхөөр томилох тушаалыг гаргахаар болсон байна. Учир нь тушаалд ЗГХЭГ-ын дэд дарга гарын үсэг зурдаг аж. Харин ЗГХЭГ-ын дэд дарга ээлжийн амралтаа авчээ.
Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг УИХ-ын 28 дугаар тойрог буюу СХД-т нэр дэвшинэ гэсэн мэдээлэл гараад байсан ч тэрээр ийнхүү Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр ажиллахаар боллоо.