Шадар сайд С.Амарсайхан ХӨСҮТ-д ажиллаж байна.
ХӨСҮТ-ийн хашаанд өглөөний 06.00 цагаас эхлэн ковид-19-ийн PCR шинжилгээ өгөх гэсэн иргэд дугаарлажээ. Иргэд ойрын хавьтал болсон, эмнэлэгт хэвтэх, гадаад руу явах, ковидын шинж тэмдэг илэрсэн зэрэг шалтгаанаар сайн дурын шинжилгээ өгөхөөр ирж байгаагаа Шадар сайдад хэлж байна.
Тус төвд өдөрт 500 хүнээс шинжилгээ авч байгаа учир гурав дахь өдрөө ирээд байна гэж хэлж буй иргэн ч энд байв.