Монголчуудын түгээмэл хэрэглэдэг \”Биг ланч” бэлэн гоймонтой холбоотой гарсан зөрчлийн талаар НМХГ-аас өнөөдөр мэдээлэл өглөө. Үйлдвэрлэгдсэн хугацаа нь дууссан ч дээр нь хуурамч хугацаа бичиж бэлэн гоймонг зах зээлд гаргасан асуудлаар холбогдох мэргэжилтэн нь ийм хариулт өгөв. НМХГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагч Ц.Идэрбат \”ОХУ-д үйлдвэрлэгдсэн \”Биг ланч” нэртэй, аягатай бэлэн гоймонгоос хамгийн сүүлд зөрчил илэрсэн. Энэ гоймонгийн хадгалах хугацааг будаг шингэлэгч бодисоор хусаж арилгаад, дээр нь өөр стикер нааж, савны ёроол хэсэгт хуурамч он сар тавьж худалдан борлуулж байсан зөрчлийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас илрүүлсэн. Тухайн зөрчилтэй холбогдуулан зөрчил гаргасан ААН-д 5 сая 760 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцсон. Мөн Аж Үйлдвэрийн сайдын тушаалаар батлагдсан татан авалтын журмын дагуу 584 ширхэг гоймонг зах зээлээс татаж, нийт агуулахад байсан 2,292 ширхэг гоймонг хурааж, улсын байцаагчийн актаар устгах комисст шилжүүлэн өгсөн байгаа. Тухайн гоймонг идсэн хүний биед ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлсэн тохиолдол бүртгэгдээгүй байна. Энэхүү гоймонг \”Бимэкс” компани Монголд оруулж ирдэг. Үйлдвэрийн нэг цувралын дугаар дээр ийм зөрчил илэрсэн бөгөөд бусад өдөр үйлдвэрлэгдсэн, зөрчилгүй байгаа ижил нэрийн гоймонгууд зах зээл дээр борлуулагдсан хэвээр байгаа” гэв.