Дэлхийн бүх хүн 2022 оны сүүлч гэхэд коронавирусний эсрэг вакцин хийлгэсэн байх шаардлагатай гэж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шинэ тэргүүн Абдулла Шахид мэдэгдлээ.
Тэрбээр “Бид тавьсан зорилгодоо хүрч, 2022 оны сүүлч гэхэд бүх хүнийг вакцинжуулахын тулд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас шаардлагатай бүх зүйлийг хийнэ” гэв.
Түүний хэлснээр ирэх 2022 оноос өмнө вакцины тэгш бус байдлын асуудлыг шийдэх аж.
Дэлхий дахинд нийт 225 024 781 хүн коронавирусний халдвараар өвчилсөн бол хоногт 451361 тохиолдол батлагджээ.