Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцууллаа. Хуралдаанаар Ерөнхий сайд газар олголт болон хөрөнгө оруулалтын эрх ашгийг хамгаалах чиглэлээр сайд нарт үүрэг, чиглэл өгсөн байна.
Үүнтэй холбогдуулан Нийслэлийн хэмжээнд олгосон газрын эзэмшигчтэй холбоотой бүх мэдээллийг аравдугаар сард багтаан нээлтэй болгож, цахимжуулж танилцуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм.
Засгийн газрын 2020 оны зургадугаар сарын 1-ний ээлжит бус хуралдаанаар Ерөнхий сайд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд /Жуковын хөшөөний ард/ олгосон газрын эрхийг цуцалж, нийтийн эдэлбэр газар болгохыг даалгасан.
Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарыг тус асуудлыг шалгаж, дахин танилцуулах үүрэг өгч, шаардлагатай бол хууль, хяналтын байгууллагаар шийдүүлэхийг даалгасан байна.