Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Токио-2020” зуны олимп, паралимпын наадамд оролцсон баг тамирчдаа өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр Токиогийн олимпын мөнгөн медальт Саид Моллай сэтгэгдлээ илэрхийллээ.
Тэрээр “Монгол Улсын Засгийн Газарт баярлалаа. Би үнэхээр баяртай байна. Өнгөрсөн хугацаанд Саид Моллай Герман улсын иргэн болсон зэрэг маш олон худал мэдээлэл цацагдсан. Би Монгол Улсын иргэн. Заримдаа Герман улсад очиж амьдардаг ч би Монголын харьяалалтай, энэ улсын иргэний үнэмлэхтэй иргэн. 2024 онд олимпын амжилтаа бататгахын төлөө зүтгэнэ. Монголын олимпын хороо, Засгийн Газар, ноён Х.Баттулгад баярлалаа. Мөн монголчууддаа, надад тусалж дэмждэг байгууллагууддаа баярлалаа. Би одоо өөрийн гэсэн байшинд амьдарч байна. Сэтгэл хангалуун байна” гэлээ.