УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалт 10 дугаар сарын 10-ны өдөр явагдана. Үүнтэй холбогдуулан хотын дарга Д.Сумъяабазар захирамж гаргажээ.
Тус захирамжид энэ сарын 9-11-ний өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон байна. Мөн хугацаанд олон нийтийг хамарсан урлаг соёл, спортын арга хэмжээ зохион байгуулахгүйг үүрэгджээ.