Хөгжлийн төслүүдийг эхлүүлэх, хүртээмжтэй өсөлтийг хангах, экспортыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих замаар ЭДИЙН ЗАСГИЙГ СЭРГЭЭХ шинэчлэл хийнэ. Энэ хүрээнд худалдаа, бизнесийг хөнгөвчлөх, экспортыг нэмэгдүүлэх, гадаад худалдааны тэнцлийг сайжруулах, шинэ ажлын байр бий болгоход чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлнэ гэж. Сангийн яамнаас мэдээлсэн.
Гадаад худалдааг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд хилийн мэргэжлийн хяналтын алба, экспорт, импортын хорио цээрийн албаны чиг үүргийг гаалийн байгууллагад нэгтгэнэ. Гадаад худалдаа эрхлэгчдээс шаардах баримт бичиг, биет үзлэг, шалгалтыг бууруулж, барааг улсын хилээр хурдан, шуурхай, зардал багатай нэвтрүүлэх боломжийг бүрдүүлнэ. Гаалийн үйлчилгээг орчин үеийн дэвшилтэт техник технологи бүхий тоног төхөөрөмжөөр үзүүлж, иргэд, аж ахуйн нэгжийн гадаад худалдаанд зарцуулах цаг, зардлыг бууруулах замаар худалдааг дэмжинэ.
Ирэх онд Оюутолгойн далд уурхай, Тавантолгойн цахилгаан станц, Газрын тосны бүтээгдэхүүн дамжуулах хоолой, Богдхан төмөр зам, улсын чанартай томоохон төмөр зам, авто замын төслүүдийг эхлүүлэхээр тооцлоо.
УЛСЫН ТӨСВИЙН ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН ОРЛОГО, ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР
2018-10.2
2019-12
2020-10.4
2021-13.7
2022-16.4
ДНБ-д эзлэх төсвийн орлогын харьцаа 35 хувь буюу сүүлийн арван жилийн хамгийн дээд үзүүлэлт болно.