Мэргэжлийн холимог тулааны “UFC” холбоонд хүч үзэж буй Д.Батгэрэл өнөөдөр /2021.10.17/ ээлжит тулаанаа Америк тулаанч Брэндон Дэвистэй тулалдаж, өрсөлдөгчөө нэгдүгээр үед хүнд цохилтоор ялсан.
Манай тамирчны нэгдүгээр үеийн хоёр дахь минутанд өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялсан тулааныг UFC холбооны ерөнхийлөгч Дэна Уайт Performance Of The Night буюу өнөөдрийн шилдэг үзүүлбэрээр тодруулж 50.000 долларын бонус шагнал өгчээ. Энэ нь түүний авч буй хоёр дахь шилдэг тулааны бонус юм.
Д.Батгэрэлийн дараагийн тулаан одоогийн байдлаар тодорхойгүй байгаа ба түүнд 2022 оны эхний хагаст дараагийн тулаан товлогдох өндөр магадлалтай байна.