Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Түүнийг цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэм, ажлын хариуцлага алдсан гэж ажлаас нь чөлөөлсөн байна.
Одоогоор Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчийн албан тушаалд хэн томилогдох нь тодорхойгүй байна. Учир нь нийслэлийн Засаг даргын орлогчийг томилох, чөлөөлөх асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар эцэслэн шийдвэрлэдэг аж.