Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Р.Чингис генералыг албан тушаалаас нь чөлөөлж шалгаж байгаа гэв.
Бригадын генерал Р.Чингисийг энэ сарын 8-ны өдөр Дотоодын цэргийн штабын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн юм. Түүнийг Хууль зүйн сайд асан Х.Нямбаатар 2021 онд энэ албан тушаалд томилсон.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 6-ны өдөр шахмал түлшний үйлдвэртэй танилцах үеэрээ ноцтой мэдээлэл хийсэн. Тэрбээр, “Гашуунсухайт-Ганцмод боомтын хэлцлийг эсэргүүцсэн жагсаал цуглааныг П.Цагаан болон түүний хүү, Дотоодын цэргийн командлагч Р.Чингис болон түүний дүү Р.Саруул нар санхүүжүүлж байгаа” гэсэн юм.
Харин Бригадын генерал Р.Чингис үүнийг үгүйсгэсэн юм.