\”Лавайн
эгшиг” радио нь 2008 онд Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн
дэргэд байгуулагдсан цагаасаа эхлэн монгол үндэстний шавхагдашгүй олон талт өв соёл,
уламжлалт ёс заншил болон бурханы шашны хүнлэг энэрэнгүй байх ариун сургаалийг
ард түмэн, хойч үедээ уламжлуулан, түгээн дэлгэрүүлэх зорилготой ажилладаг.
Уламжлалт шашин соёлоо дээдлэхийн зэрэгцээ монголын болон
дэлхийн сор болсон зохиол бүтээлүүдийг сонирхолтой байдлаар сонсогч, сүсэгтэн
олондоо та бүхэндээ хүргэж байна. Нэвтрүүлгийн эфир өглөө 07:40 цаг буюу луу
цагт эхэлж, оройн 23:40 минут буюу гахай цагт жаргаж, шөнийн цагт дуу хөгжим
болон нэвтрүүлгийн давталтын дугааруудыг нэвтрүүлдэг.
Ийнхүү хоёр сар гаруй хугацаанд техникийн бүрэн шинэчлэл
дуусаж, өнөөдрөөс эхлэн \”Лавайн эгшиг” 97.5 радиогийн эфир монгол орон даяар
цацагдаж байна. Та сувгаа 97.5 дээр тааруулаарай.
МБШТөв
Гандантэгчэнлин хийдийн \”Билгийн мэлмий” сонин