Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт хүн амын I тунгийн хамрагдалт 69,3 II тунгийн хамрагдалт 65,7 хувьтай байгаа бол нийт өссөн дүнгээр III тунд 393 мянган хүн хамрагджээ.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд Эрүүл мэндийн яамнаас вакцины II, III тунд хамрагдах хугацааг шинэчилсэн байдлаар танилцуулсныг хүргэж байна.
Вакцины нэгдүгээр тунд хамрагдсан иргэд 21 хоногийн дараа хоёрдугаар тундаа хамрагдаж байна. Хоёрдугаар тундаа хамрагдсан иргэд вакцины гуравдугаар тундаа гурван сарын дараа хамрагдах ёстой. Мөн нэгдүгээр тундаа хамрагдаад хоёрдугаар тундаа хамрагдаагүй, гурван сар өнгөрсөн бол вакцины үйлчлэл буурсан гэж үзэж нэг, хоёрдугаар тундаа хамрагдах зөвлөмжийг ЭМЯ-наас өглөө.