Хятад улсын Үндэсний гүйлтийн тэшүүрийн ордныг “Мөсөн тууз” ч гэж нэрлэдэг бөгөөд 2022 оны Бээжингийн өвлийн олимпын Бээжин дэх тэмцээний бүсийн бэлгэ тэмдгийн чанартай ордон цогцолбор, шинээр байгуулсан цорын ганц мөсний спортын ордон заал юм.
“Мөсөн тууз”-ийн дизайныг мөс ба хурдыг нэгтгэх гэх сэтгэхүйн дагуу бүтээжээ. Тухайлбал гадар талыг нь бүрсэн 22 зурвас тууз хэлбэрийн шилэн хана нь гүйлтийн тэшүүрийн гаргасан мөр ормыг илэрхийлж байдаг. Тус ордонд Бээжингийн өвлийн олимпын гүйлтийн тэшүүрийн тэмцээн явагдах бөгөөд тэмцээний талбай нь 12 мянган квадрат метр юм.
Үндэсний гүйлтийн тэшүүрийн ордонд нүүрстөрөгчийн давхар ислээр хөргөлт хийх технологи ашигласан бөгөөд энэхүү технологийг ашигласан дэлхийн хамгийн том мөсөн гадаргуутай өвлийн олимпын ордон болсон юм. Тус технологи нь өдгөө дэлхийд хамгийн тэргүүний, байгаль ээлтэй мөс бүтээх технологи бөгөөд температурын хяналт нь илүү оновчтой, талбайд үүссэн дулаан илчийг илүү үр дүнтэй шингээж, нүүрстөрөгчийн ялгаруулалт нь тэгт дөхсөн байдаг.