Санхүү мөнгөний асуудлаас болоод дасгалжуулагчгүй явсан ч хүндийг өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртэж чадсан залуу тамирчин М.Анхцэцэг монголчуудыг баярлуулж, бахархалыг төрүүлж байсан билээ. Тэгвэл Азийн аваргаас шууд Хүндийг өргөлтийн оюутны ДАШТ-д оролцохоор Мексикийн Мерида хотыг зорьсон тэрбээр дахин эх орныхоо нэрийг дуурсгаж, дэлхийн аварга хэмээх алдрыг хүртжээ.
Тус тэмцээний эмэгтэйчүүдийн -75 кг-ын жинд өрсөлдсөн Мөнхжанцангийн Анхцэцэг нийлбэр дүнгээр 235 кг-ыг /огцомоор 105 кг, түлхэлтээр 130 кг/ өргөж, оюутны Дэлхийн аваргын болзлыг хангалаа. Энэ жинд Мексик, Канадын тамирчид мөнгө, хүрэл медалийг хүртсэн аж. Тэрээр огцом өргөлтийн сүүлийн оролдлогоор 136 кг-ыг захиалсан боловч өргөлтийн явцад бага зэрэг бэртэл авсан байна. Тэмцээний үеэр Канад дасгалжуулагч түүнд тусалжээ.