1.Хоолны дуршлыг сайжруулна. Газрын самар өег тул цадах мэдрэмжийг хурдан төрүүлдэг, удаан хугацаанд цатгалан байлгадаг. Америкийн Пурдуе Их Сургуулийн хүнс шим тэжээлийн мэргэжлийн профессор, доктор Матус хэлэхдээ, \”Газрын самар идэхэд үүсдэг цадах мэдрэмж нь түүний өөх том, ширхэглэг эд болон уураг агуулдагаас биш харин эдгээр зүйлийн харилцан нөлөөллөөс бий болдог юм\” гэжээ.
2.Давсны хэмжээг бууруулахад тустай. Давслаг амттай газрын самарт агуулах давс нь адил хэмжээний талх, жигнэмгээс ч бага байдаг. Давслаг амттай газрын самар нь таны давслаг зүйл идэх дуршлыг хангах бөгөөд хэт их давс хэрэглэхээс сэргийлэхэд тустай юм.
3.Цусны чихрийг тогтворжуулна. Судалгаанд харуулснаар, хүмүүс өдөр тутмын хоолондоо махны оронд газрын самрыг орлуулж идвэл чихрийн шижин өвчинд нэрвэгдэх эрсдэл нь 21% буурдаг ажээ. Газрын самар нь хүний бие дэх нүүрс усны нэгдлийн хэмжээг бууруулдаг. Хэрэв өглөө бага хэмжээний газрын самар идвэл цусны чихрийн хэмжээ өдрийн турш өндөр биш байх болно.
4.Зүрхийг эрүүл байлгадаг. \”Шим тэжээлийн онол\” сэтгүүлд тэмдэглэхдээ, байнга газрын самар иддэг хүн зүрхний титэм судасны өвчинд нэрвэгдэх эрсдэл 35% буурдаг гэсэн байна. Судлаачдын үзэж байгаагаар, газрын самар дахь өөхний хүчил нь өөр бүрэлдэхүүнтэйгээ харилцан үйлчилж, муу холестринийг бууруулдаг учраас зүрхний эрүүл байдалд сайнаар нөлөөлдөг юм байна.
5.Бүдүүн гэдэсний хорт хавдарт нэрвэгдэх эрсдэлийг багасгана. Судалгаанд харуулснаар, долоо хоногт доод тал нь хоёр удаа газрын самар иддэг эмэгтэйчүүдийн бүдүүн гэдэсний хорт хавдарт нэрвэгдэх эрсдэл 58% буурдаг бөгөөд эрэгтэйчүүдийн хувьд 27% буурдаг байна. Шинжлэх ухаанд, энэ нь газрын самарт агуулагдах фолийн хүчил болон хорт хавдрын эсрэг бусад амин дэмийн үр нөлөө гэдгийг баталжээ.