Бүгд найрамдах Чех Улсын шинэ Ерөнхий сайдаар албан ёсоор Петр Фиала томилогджээ. Тус улсын үндсэн хуульд заасны дагуу Ерөнхийлөгч томилох ёслолыг хийсэн байна. Ерөнхийлөгч Милош Земан нь ковидын халдвар авсан, өөрийгөө тусгаарлаж байгаа тул Ерөнхийлөгчийн ордонд шилэн хоргонд суун уг томилгоог хийжээ.
Бүгд Найрамдах Чех улсад журмын дагуу коронавирусний халдвар авсан хүн хоёр долоо хоногийн турш өөрийгөө тусгаарлах ёстой. Милош Земан коронавирустэй холбоогүй шалтгаанаар эрчимт эмчилгээ хийлгэж, эмнэлэгт удаан хугацаагаар хэвтэж байх үедээ ковидын халдвар авсан байна.
Өдгөө 77 настай Ерөнхийлөгч өмнө нь архи тамхи хэрэглэдэг байсан ба чихрийн шижин өвчтэй гэнэ.
Эх сурвалж: ВВС