Ерөнхий сайд асан С.Баяр Засгийн газрын талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “Хөнгөн нөхцөлд ажилласан Засгийн газар гэж үгүй. Бүгд л тухайн цагийнхаа хүндрэл бэрхшээлийг давах, санаснаа хэрэгжүүлэх гэж зүтгэж ирсэн. Гэхдээ эдийн засгийн дөрвөн хөлийг чөдөрлөсөн цар тахал, үүнээс үүдсэн олны байнгын бухимдал дунд, арай л дэндүү хүнд нөхцөлд ажиллаж буй Засгийн газарт урам хэрэгтэй.
Ялаа эдлээд гарсан, улс төрөөс явсан, тэтгэврийн надад аль нэг том, жижиг даргад тал засах хэрэг алга. Ковид-бухимдал их байна гээд эрүүл ухаан багасах ёсгүй” хэмээн жиргэсэн байна.