Өчигдөр Монгол Ардын намын Их хуралдаанаар тус намын шинэ даргаар ЭЗХ-ийн сайд Н.Учралыг 95.9 хувийн саналаар сонгосон билээ.
Үүнтэй холбоотойгоор намын дарга намын дүрэмд заасанчлан Ерөнхий сайдын суудалд очиж, дараагийн Засгийн газрын асуудал яригдах уу гэдэг асуулт ч урган гарч буй.
Харин Н.Учралын хувьд Г.Занданшатарын Засгийн газрыг тогтвортой үргэлжлүүлнэ гэдгээ Их хурлын индрээс мэдэгдсэн.
Тэгвэл намын дүрэмтэй холбоотой энэ асуудлаар Ерөнхий сайд асан С.Баяр “Монгол улс парламентын засагтай улс. Эрх баригч намын даргын албыг ЕС-н албанаас салгадаг нь сайн үр дүнд хүргэхгүй. Аль ч талаас нь бодсон. Тодорхой хүн бус нийтлэг зарчим ярьж байна” гэжээ.











































































