Эрүүл мэндийн яамны мэдээллээр сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 328 хүнээс КОВИД-19-ийн халдвар илэрчээ.
Үүнээс 125 нь зөөвөрлөгдсөн тохиолдол байгаа юм. Энэ талаар яамны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад “Өчигдөр Суданаас 241 энхийг сахиулагч ирсэн. Тэднээс шинжилгээ авахад тал нь буюу 120 хүнээс халдвар илэрсэн. Бусад таван хүн нь өөр нислэгээр ирсэн энгийн иргэд. Одоогоор омикрон илрээгүй, дельта болон альфа хувилбарууд илэрсэн” гэв.
Өнөөдөр шинээр бүртгэгдсэн 328 тохиолдлын 119 нь нийслэлд, 84 нь орон нутагт бүртгэгджээ.