Коронавируст цар тахлын улмаас Грэмми шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааг хоёр дахь жилдээ хойшлууллаа.
Тодруулбал, 64 дэх удаагийн Грэмми шагнал гардуулах ёслолыг омикрон хувилбараас үүдэлтэй цар тахлын тархалт ихэссэн тул хойшлууллаа хэмээн зохион байгуулагчид мэдээлжээ.
“Хотын болон мужийн албан тушаалтнууд, эрүүл мэнд, аюулгүй байдлын мэргэжилтнүүд, уран бүтээлчид болон олон түнштэй хамтран сайтар судалж, дүн шинжилгээ хийсний дараа Грэмми шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааг хойшлууллаа. Манай хөгжмийн нийгэмлэгийн хүмүүс, үзэгчид, манай шоуг бэлтгэхийн тулд уйгагүй хөдөлмөрлөж буй олон зуун хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдал нь бидний нэн тэргүүний зорилт юм. Омикрон хувилбарыг тойрсон тодорхойгүй байдлыг харгалзан нэгдүгээр сарын 31-нд шоуг зохион байгуулахаар төлөвлөж байгаа ч бид удахгүй товлосон өдрийг албан ёсоор зарлах болно” хэмээжээ.
Энэ жил цар тахлын улмаас Грэмми наадам хоёр дахь жилдээ хойшлогдлоо. Өнгөрсөн жилийн нэгдүгээр сарын сүүлийн өдөр болох байсан ёслолыг хойшлуулан гуравдугаар сарын 14-нд зохион байгуулж байв.