Суурингаас гаднах хот хоорондын замд тээврийн хэрэгслийн хурдыг алсаас хэмжихэд өдөрт 20-30 зөрчил илэрч байна хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас суурин доторх болон хот хоорондын замд тээврийн хэрэгслийн хурдыг алсаас хэмжих багаж ашиглан, хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байна. Өдөртөө дунджаар 20-30 жолооч зөвшөөрөгдсөн хурд хэтрүүлсний улмаас торгуулж байна.
Хурд бол зам тээврийн ослын тэргүүлэх шалтгаан. Статистикаас харахад аймгийн хэмжээнд өнгөрөгч 2020 болон 2021 онуудад жилд гурван хүн зам тээврийн ослоос үүдэн амиа алдсан гэдгийг ЗЦТ-аас мэдээллээ.