“Халдварын оргил үед өдөрт 20,000 тохиолдол илэрнэ гэсэн тооцоолол бий. Иймд Эрүүл мэндийн яамны зүгээс Цагаан сарыг хориглох санал гаргах уу?” гэсэн сэтгүүлчийн асуултад Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр дараах хариултыг өгөв.
Тэрбээр “Омикрон хувилбарын халдварлах чадвар эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор сар орчмын хугацаанд давлагаа үргэлжлээд дуусаж байгаа. Харин манай улсын хувьд энэ давлагаа хоёрдугаар сарын эхээр буурах болов уу гэсэн таамаглал байна.
Иймд Цагаан сарыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэж, гэр бүлийн хүрээнээс гадуурх золголтыг цахимаар хийхийг Эрүүл мэндийн яамнаас зөвлөмж болгож байгаа.
Гэр бүлийн хүрээнээс гадуур явж золголт хийхгүй байхыг уриалж байна. Энэ бол иргэдийн өөрсдийнх нь хариуцлагын асуудал” гэсэн юм.
энэ бас нэг элийрэгч гараад байгаа хүндээ,,,ХӨСҮТ -д ажиллаж байгаад элийрч байгаад гарсан гэсэнь тэгээд бүр сайдын зөвлөх гээд элийрээд байгаа нөхдийг зайлуулх хэргтэй,,,