Хугацааны эхээр Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 11-16 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.
Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дарьгангын тал нутаг, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 22-27 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 13-18 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.
тунадас: 10-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 11-нд нутгийн зарим газраар, 12-нд Хэнтэйн уулс, Халх голын саваар, 13-нд Могнол-Алтай, Хөвсгөлийн уулс, Орхон-Сэлэнгийн бэлчирээр, 14-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд Монгол-Алтайн уулсаар, 16-нд Хангайн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна.
Салхи: 10-нд Алтайн уулсаар, 11-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 12,15-нд тал, хээрийн нутгаар, 13,14-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.