Авлигатай тэмцэх газраас Хөгжлийн банкны асуудалтай холбоотойгоор нэр бүхий зээлдэгч болон тус банкны гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан хэд хэдэн хүнийг цагдан хорихоор болжээ.
Тодруулбал, хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаж хэрэг нь хэрэгсэхгүй болсон Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат, Хөгжлийн банкны захирал асан Б.Батбаяр, Хөгжлийн банкны захирлын үүрэг гүйцэтгэгч асан Ч.Энхбат, ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар, Дэд захирал асан Д.Мөнхбаяр болон чанаргүй зээлдэгчдийн ангилалд орж, хэрэг нь шүүхэд шилжээд буй зарим ААН-үүдийн удирдлагуудыг цагдан хорино гэж эх сурвалж мэдээллээ.
АТГ-аас нэр бүхий 10 гаруй хүнийг цагдан хорих хүсэлтээ Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд гаргасан байна. Эдгээр хүмүүсийг цагдан хорих эсэх шүүх өнөөдөр болно.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Хөгжлийн банкнаас ирүүлсэн мэдээллийн хүрээнд дараах аж ахуйн нэгжүүдийн зээл нь хуулийн дагуу олгогдсон эсэх, зориулалтын дагуу зарцуулсан эсэхийг мөрдөн шалгаж байна гэж мэдээлж байсан юм.