МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захиргаа өнөөдөр тус сургуулийн оюутан Б.А-д холбогдох асуудлыг хэлэлцэнэ.
Тус сургуулийн оюутнууд гарын үсэг цуглуулж, А нь Хууль зүйн сургуульд суралцах ёс зүйн чадамжгүй тул сургуулиас хасах санал дэвшүүлжээ. А нь бусадтай зүй бусаар харилцсан бичлэгүүд олон нийтийн сүлжээнд тараад байгаа бөгөөд тус бичлэгээс улбаалан А-гийн өмнө нь гаргаж байсан ёс зүйгүй үйлдлүүдийн тухай ч цахим хуудсаар хангалттай сэтгэгдлүүд бичигдсээр байна.