Эрүүгийн цагдаагийн алба (ЭЦА)-наас Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст хойшлуулшгүй ажиллагаа явуулж, дарга Ц-г хэлтсийн мэргэжилтний хамтад баривчилж, албан өрөө болон гэрт нь нэгжлэг хийжээ. Ц нь ажилтныхаа хамт халамжийн мөнгө угаасан хэрэгт холбогдож, 500 орчим иргэний бичиг баримт хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэж үзэж, хойшлуулшгүй ажиллагаа явуулж саатуулсан байна.