Дайны улмаас эх орноосоо дүрвэж буй Украин иргэдийн тоо 1.7 саяд хүрчээ. Энэ тоо тун удахгүй 5 саяд хүрэх гэнэ. Гэр нь сүйрч, ажлын байр нь үгүй болж, зөвхөн аюулгүй байдлынхаа төлөө олон залуус дүрвэж байна.
Тэдэнд үр хүүхдээс нь өөр өмч хөрөнгө үгүй болсон. Дүрвэгсдийг Польш, Молдавийн хил дээр сайн дурын ажилтнууд тосч хооллож ундлан, түр амрах байраар хангана. Ядарч, цөхөрсөн ээж, хүүхдүүдийг харахаар зүрх өвдөж байна. Ямар ч тохиолдолд дайныг зөвтгөж, дэмжиж, өмгөөлж болохгүй…