Бүсгүй та өдөр бүр үсээ угаасан ч тослог нь улам нэмэгдсээр байна уу. Тэгвэл танд үсний тослогийг хэрхэн арилгах зөвлөгөө хүргэе. Хэт тослог үстэй бол өвс ногооны найрлагатай бэлдмэлээр угаах нь тохиромжтой. Үсээ угаахын өмнө тохирсон бэлдмэлийг зөөлөн үстэй сойзоор, эсвэл хөвөнгөөр хуйхандаа түрхэж, тослогийн хэмжээнээс хамаарч өдөр өнжөөд юмуу долоо хоногт хоёр удаа самнаж угаана. Мөн ардын эмчилгээний арга хэрэглэх нь илүү үр дүнтэйг судлаачид тогтоожээ. Тухайлбал, хуурай гич, тараг, халгайн ханд үсний тослогийг арилгахад шидтэй эд юм байна.
Нэг: Хуурай гичийн уусмал нь үсний тослогийг багасгаж, цэвэрлэдэг. Нэг литр усанд хоолны нэг халбага хуурай гич хийж, савандалгүй зайлж угаах хэрэгтэй.
Хоёр: Үдэш нь хуйхандаа тараг түрхэж, алчуураар боож хоноод өглөө угаавал сайн үр дүнтэй арга болдог.
Гурав: Өвсний хандыг хэрэглэх: Ийм ханданд арьс цэвэршүүлэх бодис, янз бүрийн витамин, эфирийн тос, давирхай агуулдаг тул үсний тослогийг багасгаж, бэхжүүлэх чанартай аж. Түүнчлэн үс тань хагтаж, тослогийн хэмжээ нь буурахгүй бол дараах түрхэцийг бэлтгээрэй. 500 грамм халгайг буцалсан усанд хийж, бага зэрэг чанана.
Хоолны таван халбага чидун жимсний тосыг халааж, тал нимбэгний шүүс хийж, оройн цагаар хуйхандаа түрхэж, өглөө нь угаана. Бэлтгэсэн халгайн хандыг өдөр бүр хуйхандаа түрхэх хэрэгтэй. Эдгээр зөвлөмжийн аль нэгийг долоо хоног хэрэглэхэд л үр дүнгээ өгөхийг эмч нар зөвлөж байна.