ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр Украйны Ерөнхийлөгч Зелинскийтэй хэлэлцээрт суухад бэлэн гэдгээ зарлалаа. Энэ нь хүн төрөлхтөнд баярт мэдээ болж бүх хэвлэлүүд шуурхайлан зарлаж байна.
Хэлэлцээр эхлэнгүүт дайн дуусах асуудал биш ч нааштай үг дүн гэж үзэж байгаа юм.
В.Путин “Украйнтай ярих зүйл байхгүй” гэсэн байр суурь нь суларсан гэж үзэх талтай юм. Хамгийн сонирхолтой нь Путины тавих санал олон улсад таамаг хэвээр байгаа бөгөөд Зелинский тавих саналд буулт хийхээс дайн үргэлжлэх хугацаа хамаарч мэднэ. Нэг шашинтай, нэг хэлтэй ах дүү (Ингэж хэлэх бүрэн үндэстэй) нар цус асгаруулан тулалдах хүн төрөлхтөнд хэрэггүй.
Нөгөө талаар ОХУ, БНХАУ, Франц, АНУ зэрэг улсууд тодорхой түвшинд зөвшилдсөн, ойлголцол бий болсон гэж мэдээлэл байгаа юм. Баасан гарагт гэхэд Украйны энгийн иргэн 874 амь үрэгдэж 2780 иргэн шархдсан гэдгийг Оросын талаас анх удаа хүлээн зөвшөөрсөн юм. Ямартай ч бодит байдлаа хүлээн зөвшөөрч дайн зогсох болов уу гэсэн гэрэл гэгээ гэрэлтэж байв.
Одоогоор 5 сая украйн иргэн гэр орноосоо дүрвэн Польш улсад толгой хоргодон “Энх тайван”-чаар зэрэгцэн оршихыг хүсч байгаа билээ.