Замын дугуйн Азийн аварга шалгаруулах тэмцээн Тажикистан хотын Душанбе хотод гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Тэмцээний эхний өдөр багийн 24 км-ын уралдаанд 17 улсын төлөөлөл оролцсоноос Монголын дугуйчид мөнгөн медаль хүртжээ.
1991 оноос хойш тивийн тэмцээнээс медаль хүртээгүй байсан Монголын багт ОУХМ С.Жамбалжамц, Б.Марал-Эрдэнэ, Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал нар уралдсан байна.
Мөн
- Өсвөрийн ангиллын ганцаарчилсан 24 км-ын зайд А.Даваажаргал хүрэл
- Эмэгтэй элит ангиллын 24 км-ын зайд ОУХМ Ц.Солонго хүрэл медалийг тус тус хүртээд байгаа аж.
Эх сурвалж: Монголын дугуйн холбоо