Орос-Украины төлөөлөгчдийн хэлэлцээ Истанбул хотын Долмабахче ордонд буюу Туркийн төрийн тэргүүний өргөөнд өчигдөр буюу мягмар гарагт эхэлсэн. Хэлэлцээний өмнө Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар холбогдож, хэлэлцээрт оролцогчдод хандан товч үг хэлсэн юм.
Уг хэлэлцээ нь Беларусийн Брест мужид гуравдугаар сарын 7-ноос хойш хийж байгаа оролцогч талуудын нүүр тулж биечилсэн уулзалт бөгөөд талууд юуны өмнө хүмүүнлэгийн асуудлаар ярилцаж, гал зогсоох хэлэлцээр хийхийг оролдох төлөвтэй байна. Хэлэлцээ хоёр өдөр хаалттай үргэлжлэх юм.