ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины өдөөсөн дайн Орос Украины эдийн засагт ноцтой хохирол авчирчээ.
Украин халдлагад өртсөнөөр өдөрт 2 тэрбум ам.долларын хохирол гарч буй бол Оросын зэвсэгт хүчний зардал тодорхой бус байна. Дэлхийн улс орнууд ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг тавьсан. Төлөөсөнд нь Оросын ард түмэн хохирч байна. Дайн дууссаны дараа ОХУ-ын төр дайны нөхөн төлбөр төлөх шаардлагатай тулна. Германы ард түмэн дэлхийн 1-р дайны нөхөн төлбөрөө 2017 он хүртэл төлсөн байдаг.
Оросын иргэн бүр дайны нөхөн төлбөрийг ирэх жилүүдэд татвар хураамжаар төлөх болно. Хүчирхийллийг эсэргүүцэхгүй бол төлөөс нь ийм л байдаг.