Хэвлэн нийтлэх эрх чөлөөг нь хаасан тул Э.Бат-Үүл өлсгөлөн зарлаад буй талаар түүний өмгөөлөгч өмнө нь мэдээлэл хийсэн. Тэгвэл тэрбээр өлсгөлөнгөө зогсоон байна.
Энэ талаар Ардчилсан Намын дэд дарга Ц.Оюундарь “Э.Бат-Үүлийн хэвлэн нийтлэх эрхийн хаасан талаар намаас гомдол гаргасан. Гомдлын шалгалтын явц хийгдэж байгаа.
Цаасаар гарсан шийдвэр байхгүй учраас түүний нийтлэлийг гурав хоногийн өмнө нийтэлсэн. Нийтлэлд Украины дайныг дэмжсэн, ОХУ-ыг буруутгасан зүйл байхгүй. Харин ОХУ-ын Украинд хийж буй дайны цаад учир шалтгааныг өөрийнхөө өнцгөөс тайлбарласан юм.
Хэвлэн нийтлэх эрхийг нь сэргээсэн тул Э.Бат-Үүл өлсгөлөнгөө зогсоосон” гэдгийг хэллээ.