Эрдэнэбүрэн сумын ИТХ-ын дарга нь БНХАУ-ын Элчин сайдын яам руу албан бичиг явуулсан нь цахим хуудаснаа тавигдаж, олон нийтийн анхаарлыг ихэд татаж байгаа.
Тэгвэл Ерөнхий сайд энэ асуудлаар “Эрдэнэбүрэнгийн УЦС-ын асуудал дээр Засгийн газар аль болох иргэдэд бага хохирол учруулах байр суурь баримтлана. Гэхдээ Засгийн газар улс орны эдийн засгийн бие даасан, харуут бус байдал, тусгаар тогтнолтой холбоотой дэвшүүлсэн төсөл, хөтөлбөрөөсөө ухрахгүй. Эрчим хүчний сайд Эрдэнэбүрэнгийн айл өрхүүдтэй газар дээр нь очиж уулзсан. Би удахгүй тэнд очиж ажиллана. Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ойрын үед эхлүүлнэ.
Эрдэнэбүрэн сумын ИТХ-ын дарга нь БНХАУ-ын Элчин сайдын яам руу бичиг өгч, энэ асуудал нэлээд амаргүй нөхцөл байдал руу орсон. Нутаг дэвсгэр, түүний нэгжийн тухай хуулиар сумын ИТХ-ын дарга бол нутаг дэвсгэрээ төлөөлөх эрхтэй. Гэхдээ шууд гадаад харилцаа хийх субъект биш. Тиймээс Ерөнхий сайдын хувиар энэ асуудалд эрх мэдлийнхээ хүрээнд арга хэмжээ авна.
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг байгуулснаар баруун бүсийн аймгууд эрчим хүчний хараат байдлаас гарна. Эрчим хүчний хувьд хүнд байгаа нь үнэн” гэлээ.