Синьхуа агентлагийн мэдээ: Синьхуа агентлагаас гадаадад суугаа сурвалжлагчдын мэдээлснээр: ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 5-ны өдөр, Орос энэ онд үр тарианы экспортод илүү болгоомжтой хандах болно гэжээ. Европын холбооны комиссын дарга фон дер Лейен мэдэгдэхдээ, манай комисс мөн өдөр ОХУ-аас нүүрс импортлохыг хориглох зэрэг шинэ хориг арга хэмжээ авах төслөө дэвшүүлсэн гэжээ.
——5-нд Испани, Эстони, Рум зэрэг улс орон Оросын дипломатчдыг хөөснөө зарлаж, Словени ОХУ-аас Люблянад суугаа элчин сайдын яамны ажилтнуудыг цомхотгох шийдвэр гаргажээ. Португали нь Оросын 10 дипломатчийг “хүндэтгэлтэй хүлээн авахгүй хүн” гэж зарлав. ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Захарова, Оросын дипломатчдыг хөөх шийдвэр гаргасан оронд ОХУ хариу барина гэж мэдэгдэв.
——Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 5-ны өдөр ОХУ-ын ГХЯ-ны сайд Лавровын хэлснээс иш татан, Орос Украины хэлэлцээ дөнгөж ахицад хүрч буй үед барууныхан хоёр талын хэлэлцээрт саад учруулах зорилгоор “Бучагийн хэрэг”-ийг өдөөн турхирч байна. Барууныхан “Шалтаг олж” үргэлжилж буй хэлэлцээг сааруулах хүсэлтэй гэж Оросын тал үнэлж буйг мэдээлжээ.
——Оросын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Конашенков 5-ны өдөр хэлэхдээ, Оросын арми мөн өдөр агаарын өндөр нарийвчлалтай пуужингаар орон сууцны байранд суурьшсан Украины хамгаалалтын командын хоёр цэг, шатахууны агуулах, хуягт машины засварын газар зэргийг устгажээ. Орос цэргийн тусгай ажиллагаа явуулснаас хойш Оросын арми Украины 125 суурин далавчит онгоц, 93 нисдэг тэрэг, 403 нисгэгчгүй онгоц, 1981 танк болон бусад хуягт машин, 854 хээрийн их буу, миномёт, 1876 тусгай зориулалтын цэргийн машиныг устгасан гэжээ.