Сүүлийн үед сахал моодонд орж буйг бид бэлхнээ мэдэж байгаа. Зөвхөн хөгшчүүл сахал тавьдаг байсан бол одоо орчин үеийн залуус этгээд хачин хэв маягаар сахлаа ургуулдаг болжээ. Хүүхнүүд ч сахалтай эрчүүдийг сонирхдог болсон аж.
- Сахлаа урт ургуулдаг эр хүн эвдлэн сүйтгэгч, хутган үймүүлэгч байдаг.
- Сахлаа хоёр сантеметр хүртэл урт ургуулдаг эр хүн тэрсүү үзэлтэн байдаг. Тэр хэний ч үгийг хүлээж
авдаггүй дандаа эсэргүүцэж маргаж байдаг. - Сахлаа гоёмсог хэлбэрээр ургуулдаг эр хүн уян зөөлөн, наалинхай зантай байдаг.
- Сахлаа өтгөн богинохон, эрүүгээ бүрхсэн хэлбэрээр ургуулдаг эрчүүд хурц шийдэмгий ааштай, өөртөө итгэлтэй, зөрүүд хүмүүс байдаг.
- Эрүүн дээрээ бага зэрэг сахалтай эр хүн бусдад таалагдах дуртай, бардам онгироо хүн байдаг.
- Сахлаа урт, бас өтгөн бавгар байдлаар ургуулдаг эр хүн өөрийнхөөрөө байх дуртай, дураараа зантай байдаг.